2024 оны 04 сарын 28
Зуны хамгийн том хоолны өдөрлөг CookFest болж байна

CookFest Хоолны шоу наадам Хан-Уул дүүргийн Яармагт байрлах Номин Седар дэлгүүрийн гадна талбайд  энэ сарын 23, 24, 25-ны өдрүүдэд болох гэж байна.

“CookFest гоё хоол хийж идэцгээе” арга хэмжээнд хүрэлцэн ирснээр та “Art Ger” сошиал нэрээр танигдсан “BoodogBoys” залуусын амтат хоолны үзүүлбэрийг үзэж, тэдний хоолны жорыг нь үнэгүй авахаас гадна тухайн жороор нь багцалсан бүтээгдэхүүнийг Номин сүлжээ дэлгүүрээс хямдралтай үнээр худалдан авах боломжтой юм. Мөн та шинэ автомашины үзэсгэлэнг сонирхож туршилтын жолоодлого хийж, “Open Kitchen”-д оролцож өөрийн хоолны ур чадвараа сорьж, дэлгүүрийн үнээр хүйтэн шар айраг шимэн, хүүхэд багачуудаа тоглуулан, циркийн болон урлагийн наадам үзэж хөгжилдөн өнгөрөөх боломжтой. Мөн задгай талбайн аяллын хэрэгслийн хямдралтай худалдаанд оролцож олон орны амтат “”Street Food – ээр үйлчлүүлээрэй. CookFest гоё хоол хийж идэцгээе.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/Nominretailchain пэйж хуудаснаас болон 18002888, 89882209 утсаар авна уу.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.