2024 оны 04 сарын 26
Мэдээ, мэдээлэл
Архангай аймагт хоёр толгой, найман хөлтэй тугал гарчээ

Архангай аймгийн Булган сумын Тамир багийн малчин Н-н сарлагийн үнээнд энэ сарын 17-ны өдөр кесарево хагалгаа хийхэд төрөлхийн гажигтай тугал гарчээ. Тугал нь 2 толгой, 8 хөл, 2 бөгстэй ба зөвхөн цээжээрээ нийлж нэг зүрхтэй амьд гарсан хэдий ч удаагүй үхсэн байна. Энэ төрлийн гажиг нь төрөл ойртох юм уу, эсвэл ураг бүрэлдэх явцад эсийн хуваагдлын явцад хуваагдаж чадаагүй ургууд ингэж гарах нь их байдаг аж.

 Сүүлийн хоёр жилийн хугацаанд Архангай аймгийн хувьд жилдээ ганц тохиолдлоор сиамийн ихэр тугал кесарево хагалгаагаар авах тохиолдол гарч байгаа аж. Хагалгааг аймгийн ХХААГ-ын Мал эмнэлгийн албаны дарга, малын их эмч С.Ганбат, малын их эмч Н.Мөнхгэрэл, Б.Түвшинжаргал, С.Дэлгэрбаяр, лаборант Ч.Бадамханд нар хийжээ. Энэ хавар мал эмнэлгийн албаныхан зургаан удаагийн кесарево хагалгаа хийсэн бөгөөд өмнөх таван хагалгаагаар эрүүл тугал гаргаж авсан байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.