2024 оны 04 сарын 20
Шинэ мэдээ
Дугуйчдын эрхийг хаслаа

ОХУ болон Азербайжаны дугуйчдыг Олон Улсын Дугуйн холбооноос допинг хэрэглэсэн гэсэн шалтгаанаар тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь түдгэлзүүлсэн байна. Холбооны мэдээллээр ОХУ-ын дугуйчин Татьяна Антошинад сэргээшийн шинжилгээний хариутай холбогдуулан дөрвөн жилээр эрхийг нь хасах шийтгэл ногдуулжээ. Түүний хэрэглэсэн сэргээш нь хүний биеийн гормоныг нэмэгдүүлдэг үйлчилгээтэй байсан тухай эх сурвалжууд мэдээлсэн байна. Орос дугуйчин замын дугуйн хэд хэдэн уралдаанд түрүүлж, Лондон 2012 Олимпийн цагтай дугуйн төрөлд арван хоёрдугаарт, замын дугуйн төрөлд хорин тавдугаар байранд орж байсан юм.

Харин Азарбайжаны дугуйчны биеэс мелдониум илэрсэн шалтгаанаар 15 сарын хориг тавьсан. Тэрбээр Рио Де Жанейрогийн Олимпод замын дугуйн ангилалд уралдсан ч замаа дуусгаж чадалгүй тэмцээнийг өндөрлүүлж байсан юм.

 

 

 

Б. Энх-Амгалан

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.