2024 оны 04 сарын 19
Зөвлөгөө
Та бүхний зуны зугаалганд юу хэрэгтэй вэ

Зун цаг ирлээ. Та гэр бүл, найз нөхдөөрөө зуны зугаалгаа төлөвлөж байгаа байх.  Үнэхээр энэ бол гайхалтай агшин, сайхан амралт.  Хөдөө нутгаар эх орныхоо байгалийн сайхныг харж баясч явах  таатай ч бас болзошгүй эрсдлийг тооцож байх учиртай. Ялангуяа дэд бүтэц, сум суурин газраас хол явах хүмүүст. Ийм болзошгүй эрсдлээс хамгаалах хамгийн сайн арга бол аяллын бэлтгэлээ бүрэн дүүрэн базаах явдал юм.  Танд Замын цагдаагийн газраас дараах зөвлөмжийг хүргэж байна.

 Нэгдүгээрт: Таны тээврийн хэрэгсэл техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан эсэхийг сайтар шалгаарай.

Хоёрдугаарт: Өөрийн болон өөрийн хайртай хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалж хамгаалах бүсийг тогтмол хэрэглээрэй.

Гуравдугаарт: Хэрвээ та бага насны хүүхэдтэй хамт явж байгаа бол түүний нас, биеийн өндөр, жинд тохирсон хамгаалалтын суудлыг заавал хэрэглээрэй.

Дөрөвдүгээрт: Гол анхаарлаа зөвхөн жолоонд хандуулаарай. Өөрөөр хэлбэл гар утас хэрэглэх болон бусад жолоочийн анхаарлыг сарниулах үйлдэл бүү хийгээрэй. Энэ нь таныг болон таны гэр бүл, найз нөхдийг эрсдэлд оруулна.

Тавдугаарт: Зуны улиралд хүмүүс мотоцикль, мопед, унадаг дугуй болон явганаар хөдөлгөөнд оролцох нь их байдаг учир анхаарал болгоомжтой байж, тэднээс зай барих хэрэгтэй юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.