2024 оны 04 сарын 24
Зөвлөгөө
Төрөх үедээ дуу дуулахыг эмэгтэйчүүдэд зөвлөж байна

Төрөх үед өвдөлтийг мэдэгдэхүйц багасгахад тусладаг зөвлөмжийг Италийн эрдэмтэд өгч байна.Тухайлбал, мэргэжилтнүүд төрж байгаа эхүүдийг дуу дуулахыг санал болгосныг хэвлэлд дурджээ

Зарим эмэгтэйд харш байж болох бөгөөд үүнээс гадна тодорхой таагүй мэдрэмж болон дагалдах сөрөг нөлөө үүсгэж болох мэдээ алдуулах арга хэрэглэхгүйгээр төрөх явцад өвдөлтийг багасгах боломж олгодог арга байдгийг харуулсан судалгааг Италийн эмэгтэйчүүдийн эмч нар хийсэн байна.Төрөх үедээ дуу дуулах хэрэгтэй, ингэх нь өвдөлтийг багасгаж,яг хүүхэд төрүүлэхүед маш хэрэг болдог болж таарчээ.Чухамхүү тиймээс эмч нар төрөх үед дуу дуулахыг зөвлөж байгаа төдийгүй, ерөөс ингэхийг шаардаж байна.

 Энэтхэг болон Марокко улсадтөрөх үед дуу дуулах практикийг маш эртнээс хэрэглэжирснийгтэмдэглэх хэрэгтэй. Тийнхүү дуу дуулах нь эмэгтэйчүүдийнөвдөх мэдрэмжийг багасгах боломж олгодог байна.

 Үүнээс гадна,дуу дуулах нь өвдөлтийг багасгадаг төдийгүй, бас төрж байгаа эмэгтэйг тайвшируулж, мэдрэлийн системд нь эерэгээр нөлөөлдөг аж. Түүнчилэн энэ үед эндорфин гэдэг бодис ялгарч, энэ ньтайвшируулах нөлөө үзүүлдэг байна.Хэрвээ төрж байгаа эмэгтэй тайван байгаа бол, энэ бодис өвдөлтийг зөөллөж өгдөг аж.

 Ийм “өвчин намдаах” үйлчлэл нь нярай хүүхдэд ч таатай нөлөөлдөг, учир нь хүүхэд гарах үедээ ээжийнхээ хашигарах чимээний оронд, дуу сонсдогийг эрдэмтэд дурдаж байна.

 С.Индра

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.