2024 оны 04 сарын 18
Зөвлөгөө
Стрессээс ангижрах шилдэг аргуудыг Харвардын эрдэмтэн зөвлөж байна

 Харвардын их сургуулийн судлаач Мэлник ажлын стресс таны амьдралыг үрэн таран хийхээс өмнө хэрхэн ангижрах талаар дараах аргуудыг танд зөвлөж байна.

Зөвлөмж 1. Эсэргүйцэл үзүүлэхээсээ өмнө үйлдэл хийгээрэй

Бид нөхцөл байдал хяналтаас гарчихаар стрессдэж эхэлдэг. Энэ нь стрессийн дааврыг идэвхижүүлж, удаан үргэлжилвэл бидний итгэл, анхаарал төвлөрөл, сайн сайхныг байдлыг эвддэг.

Та өөрийнхөө хянаж чадах нөхцөл байдлууд болон хянаж чадахгүй нөхцөл байдлуудаа тодорхойлоорой.

Ерөнхийдөө та өөрийнхөө үйл хөдлөл, хариу үйлдлүүдийг хянаж байдаг боловч макро хүчин зүйлс, хэн нэгний хандлагыг хянаж чадахгүй. Өөрийнхөө 50 хувьд гэм зэмгүй ханд. Тэгээд амрахыг хичээгээрэй.

Зөвлөмж 2. Гүнзгий амьсгаа аваарай

Танд цөхөрсөн мэдрэмж төрөх юм уу түгшүүртэй уулзалтаас гараад тархиа сэргээх шаардлагатай байвал хэдхэн минут гүнзгий амьсгаа авах нь тэнцвэрт байдлыг тань эргүүлэн авчирна. 5 секунд амьсгаа аваад, түгжээд, хамраараа мөн 5 секундэд гаргаарай.

Энэ нь тайвшрах мэдрэмжийг өгч, 3-хан минутад 90 минутын йогийн дасгал хийж, ширээний ард цөөн цаг суусан мэт мэдрэмжийг төрүүлнэ.

Зөвлөмж 3. Саад бологч зүйлсийг арилгаарай

Бидний олонх маань бүтэн өдрийн турш бөмбөгдүүлчихдэг. Өнөөгийн ажиллагсадыг өмнөх үеэс илүү сатааруулдаг зүйлс бол цахим шуудан, утасны дуудлага, яаралтай зурвас, гэнэтийн, яаралтай товлосон цаг хугацаа. Та саад бологч зүйлсийг хянаж чадахгүй байж болох ч хариу үйлдлээ хянах боломжтой.

Саадыг хүлээн зөвшөөрөөд, арилгаад, ач холбогдолыг нь шинжлээд төлөвлөгөө гаргаарай. Саад бологч олон хүчин зүйлс дахин давтагддаг бөгөөд урьдчилан таамаглах боломжтой.

Та хийхийг хүсч байгаа хариу үйлдэлдээ урьдчилан тогтоосон шинжүүртэй байхыг хүснэ. Та тодорхой цонхнуудаар цахим шууданд хариулах, хүнтэй ярилцах ажлын цагаа тохируулах, анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай үедээ хаалгаа хаах зэргээр эргэн тойрондоо байгаа зүйлүүдээ зохион байгуулах боломжтой.

Зөвлөмж 4. Өдрөө эрч хүч, анхаарал төвлөрүүлэхдээ зориулаарай

Бидний олонх маань “түлх, түлх, түлх” аргыг ашиглан, хэрвээ бүтэн 8 цагийг 10 цаг хүртэл ажиллавал илүү ихийг хийлээ гэж бодон өдрийг өнгөрүүлдэг.

Харин ч бүтээмж буурч, стресс нэмэгдэж, та гэр бүлдээ зарцуулах эрч хүч маш бага үлддэг. Өдрийг алхах, ширээнийхээ ард сунгалт хийх, амьсгалын дасгал хийж завсарлага авч өнгөрүүлээрэй.

Эрч хүч төслийн Тони Швартз бид хэрвээ 90 минут үлэмж ихээр төвлөрсөний дараа богино хугацааны сэргээлт хийж байвал бид стрессдэхгүйгээр өөрсдийнхөө хүч чадлыг сэргээх боломжтой байдаг.

Зөвлөмж 5. Зөв хооллож, сайн унтаж амраарай

Буруу хооллох нь таныг стрессдүүлдэг. Та сайн унтаж амрахгүй л юм бол таны хүч чадал сэргэхгүй. АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн судалгаагаар 60 сая америкчууд хангалттай нойр авч чаддаггүй болох нь тогтоогдсон байна.

Үсчсэн бодлууд нойрыг тань хулжаах юм уу шөнө сэрээд буцаад унтахгүй байвал энгийн амьсгалах арга таныг нам унтуулна. Ингэхдээ хамрынхаа баруун нүхээ чимхээд зүүн нүхээр нь 3-5 минут амьсгалаарай.

Зөвлөмж 6. Түүхийг өөрчлөөрэй

Стресстэй ажлын болсон үйл явдлуудын талаарх таны хандлага бол ерөнхийдөө таны эргэлзээний шүүлтүүрээр орсон баримтуудын субъектив тайлбар юм.

Гэвч та буцаж алхаад илүү объектив өнцгөөс харвал та илүү үр ашигтай буюу тэдгээр зүйлсэд хувийн хандлагаар хандахаа болино. Нэгэн эмэгтэй нэгэн харилцагчийн хүний нөөцөөс нэг чухал төсөл дээр илүү олон хүн ажлуулахыг хүссэн саналыг татгалзсан гэж үзье.

Тэр татгалзсан хариу өгөхдөө түүнд хэрэгтэй байсан зүйлийг мэдэхийн тулд тэд түүнд итгэхгүй гэж бодоод шууд л уурлаж, хамгаалах байр суурь баримталсан.

Гэвч тэр хэзээ ч тэдний талд төсвийн асуудал байгаа гэж бодохоо болиогүй. Тэр нэгэнт л өөрийгөө нөхцөл байдлаас гаргаж чадсан тул тэр өөрийгөө хүний нөөцийн захирал гэж дуудаж, надад хаанаас ирсэнээ хэлвэл би чамд хаанаас ирсэнээ хэлж, бид шийдэлд хүрвэл яахыг харцгаая гэж хэлдэг. Эцсийн эцэст ийм л зүйл болдог.

Зөвлөмж 7. Хурдан тайвшраарай

Та сэтгэлээр унах юм уу уурласан үедээ хариу үйлдэл хийхэд бие тань халуу шатсан мэдрэмж төрүүлдэг. Шууд хариу үйлдэл үзүүлж, хэтрүүлэхийн оронд тайвшруулах амьсгал авах аргыг туршаарай.

Гуурсаар юм ууж байгаа аятай амаараа амьсгалаад, хамраараа хэвийн хэмжээгээр амьсгалаа гаргаарай. Зөв хийвэл, та тайвширч, хэлний дээд хэсэгт хатах мэдрэмж төрнө. Энэ нь яг л түр зогсох товч дарж, танд хариу үйлдлийнхээ талаар бодох хугацаа өгөх шиг болно. Энэ нь бусад хүмүүсийг ч мөн адил тайвшруулдагаараа их хүчтэй арга юм.

Зөвлөмж 8. Өөрт ноогдуулсан стрессээ тодорхойлоорой

Бусад хүмүүсийн дэмжлэгийг хайхаас илүү өөртөө итгэх итгэлээ бий болгож өөрт ноогдуулсан стрессээ зогсоох аргад суралцаарай.

Та бусдын таны талаарх бодолд эзэмдүүлэх л юм бол та аар саар юманд стрессдэж, зайлсхийсэн ааш гаргаж эхэлнэ. Та сонин тохиолдлоор таны ажлын талаарх бусдын ойлголтод биш ажилдаа өөрт нь анхаарлаа хандуулсанаараа та тэднийг илүү гайхашруулах боломжтой.

Зөвлөмж 9. Тэргүүлэх ач холбогдолтой зүйлсээ ач холбогдолоор нь эрэмбэлээрэй

Товлосон хугацаанууд ойрхон, хурдан солигдож байдаг тэргүүлэх ач холбогдолтой зүйлсийн хувьд аль нь үнэхээр чухал, яагаад гэдгийг тодорхойлох нь учир дутагдалтай байдаг.

Энэ нь тодорхой байдлыг шаарддаг. Байгууллага дахь таны үүрэг, компанийн стратегийн ач холбогдолтой зүйлс, таны хувийн зорилго, давуу талыг ойлгох нь чухал.

Таны зорилготой хамгийн их таарч байгаа, хамгийн их нөлөөтэй тийм төслүүдэд анхаарлаа хандуулж, хийх ажлын жагсаалтаас сонголтоо хийгээрэй.

Зөвлөмж 10. Сандрах товчоо шинээр тохируулаарай

Сандруу хүмүүсийн хувьд илтгэл тавихаасаа өмнө богинохон амьсгал аваад, зөв цэг дээрээ дарж чадвал, сандралаа маш хурдан багасгах боломжтой. Дунд хуруун дээрээ эрхий хуруугаа байрлуулаад, хурданаар дарж өгөх нь цусны эргэлтийг тань тогтворжуулж өгдөг.

Зөвлөмж 11. Бусдадаа нөлөөлөөрэй

Та ааш зан, гадаад төрхөндөө анхаардаг бол бусад хүмүүсийн стрессдсэн занг анхаарч үзсэн хэвээр байна. Хамт ажиллагсад, ажилтанууддаа хүндэтгэлтэй өнгө аясаар муухай ааш занг нь тодорхойлох, баг хамт олон, хувь хүмүүст нөлөөгөө харуулах, өөрчлөлт хийх зэргээр асуудлыг даван туулаарай.

Жишээ нь байнгын үгүйсгэлийг дараах арга замаар хийж болох юм. “Таныг шүүмжлэлийн өнгө аясаар ярихад бусад хүмүүс таагүй болж, таныг удирдагч гэж харах нь юу л бол.

Харин үүний оронд Би таны урам хугарсаныг ойлгож байгаа ч таньтай санаа зовоосон зүйлийн талаар ярилцахыг хүсч байна гэж хэлээрэй.” Асуудлын эзэнг шилжүүлсэнээрээ та түүнийг шийдвэрлэх магадлал нэмэгдэнэ.

Зөвлөмж 12. Өөрөө өөрийнхөө хамгийн сайн шүүмжлэгч байгаарай

Өдөрт 60,000 бодол таны толгойд урсаж байдаг бөгөөд дотоод сөрөг хандлага гадаад хүчин зүйлсийн адил таныг стрессдүүлэх магадлалтай байдаг.

Яаж засах вэ гэж үү? Өөртөө хатуу, шүүмжлэлтэй хандахын оронд өөрөө өөртөө урам зориг өгч байгаарай. Бодлоо хөгжүүлэх нь таныг амжилтанд хүрэх, эцэстээ бусдад урам зориг өгөх сэдлийг төрүүлэхэд тусална.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.