2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
Цукербергийн эхнэр Приссила Чаны зураг дэлхий нийтийг уярааж байна

Өнгөрсөн долоо хоногт “Facebook”  сүлжээг үндэслэгч Марк Цукерберг Харвардын их сургуульд хуулийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсэн билээ.  Тэгвэл бороон дунд болсон Харвардын их сургуулийн 366 дахь удаагийн төгсөлтийн баярын үеэр эхнэр Приссила Чан нь ирж нөхрийгөө нулимстай нүдээр дэмжиж суугаа дүр төрх гэрэл зурагт буусан нь фэйсбүүк сүлжээнд олон зуун мянган лайк, шэйр цуглуулж, дэлхий нийтийг уярааж байна.

Хятад гаралтай Приссила Чан нь мөн адил Харвардын их сургуулийг дүүргэж байсан бөгөөд ахлах сургуульд байхаасаа робот бүтээх болсон түүнийг сургуулийнхан нь “гавал” хэмээн хочилдог байсан гэнэ.



Өдгөө 62.3 тэрбум долларын хөрөнгөтэй буюу дэлхийд хөрөнгийнхөө хэмжээгээр тавдугаарт ордог Марк Цукерберг ​2004 онд “Фэйсбүүк” компанийг байгуулсныхаа дараа Харвардын их сургуулийг орхиж байсан юм.



Х.Онон

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.