2024 оны 04 сарын 23
Чөлөөт цаг
Тулаанч залуугийн өвөрмөц гэрлэх санал

ЮүЭфСи-ийн 93 кг-ийн жингийн тулаанч Александр Густафсон Ням гарагт Шведийн Стокхольм хотод Бразил тулаанч Гловер Тэйкшэйратай тулалдаж хүнд цохилтоор ялсан. Харин ялалтынхаа дараа өөрийн найз бүсгүй Моа Ёохансонд гэрлэх санал тавьсан нь энэ тулааны оргил хэсэг байлаа. Тэрээр тулаанд орох гэж өөрийн гэрээрээ зочлоод амжсанаас гадна өрсөлдөгчөө илт илүүрхсэн гайхалтай ялалтаар өөрийн замналаа гялалзуулсан. Мөн үүнээс гадна хайртай бүсгүйдээ гэрлэх саналаа зориг гарган тавиад амжсан олон баяр давхацсан үдэш тохиосон юм.

Дөрвөн үеийн тулаанд илүүрсэн Густафсон нь тавдугаар үед шүүгчдийн саналаар цагаасаа эрт ялалт авсан билээ. Ингээд өөрийн жиндээ гайхалтай тулаан үзүүлсэн Швед тулаанчийн гэрлэх саналыг та бүхэнд хүргэж байна.

 

 

Shuud.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.