2024 оны 04 сарын 19
Шинэ мэдээ
Сүхбаатарын талбайн баруун болон зүүн хэсгийн замыг хаана

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ирэх пүрэв гарагт тохионо. Энэ жил тус өдрийг “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулах бөгөөд Сүхбаатарын талбайд урлаг соёлыг үзвэр, худалдаа, үйлчилгээний олон арга хэмжээ зохион байгуулагдах юм байна.

Энэ үеэр хүүхэд багачууд, эцэг эхчүүдийн аюулгүй байдлыг хангах, баяраа тэмдэглэх нөхцөл бололцоогоор хангах зорилгоор Сүхбаатарын талбайн баруун болон зүүн хэсгийн автозамын хөдөлгөөнийг тухайн өдрийн 11.00-16.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлах юм. Мөн хүүхэд багачуудын “Явган парад” болох ба энэхүү парадтай холбогдуулан, Ерөнхий сайд Амарын гудамж буюу Соёлын төв өргөөний хойд талын автозамын хөдөлгөөнийг мөн түр хугацаагаар хязгаарлах аж.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.