2024 оны 04 сарын 19
Мэдээ, мэдээлэл
Нийслэлээс ЕБС орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулна

Нийслэлээс 2017 онд Ерөнхий боловсролын сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах тал дээр арга хэмжээ авч ажиллахаар болсон. Хотын төвийн ачаалал ихтэй зам дагуу байгаа ерөнхий боловсролын сургуулиудын гаднах талбайг эхний ээлжид тохижуулахаар холбогдох байгууллагууд ажиллаж эхлээд байна.Тохижилтын зураг төсөл, төлөвлөгөөг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас гаргасан. Ингэснээр сурагчид зам тээврийн осолд өртөж бэртэх, амь насаа алдах тохиолдол бодитоор буурч, хүүхдэд ээлтэй орчин бүрдэх юм. Тухайлбал, нийслэлийн 2017 оны Авто замын сангийн хөрөнгөөр ЕБС орчмын гэрлэн дохио, арал, тэмдэг, тэмдэглэгээ, туузан хашлага, хурд сааруулагч, лед самбар зэргийг хийж тохижуулна. Ямартай ч энэ онд нийслэлийн ерөнхий боловсролын 16 сургууль хүүхдэд аюлгүй орчин бүрдүүлэхээр ажлаа эхэлжээ.

Үүнд :

-  Баянзүрх дүүргийн 102, 48, 84, 137

-  Сонгинохайрхан дүүргийн 105, 67

-  Сүхбаатар дүүргийн 2, 3, 58

-  Баянгол дүүргийн 20,40,93

-  Чингэлтэй дүүргийн 117, 24, 61, 17 дугаар сургуульд нийт 850 сая төгрөгийн хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах ажлууд хийгдэнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.