2024 оны 04 сарын 26
Мэдээ, мэдээлэл
Ц.Сувд-Эрдэнэ дөрвөн хүүхэдтэй эмэгтэйд туслах хандивын аян эхлүүлжээ

“Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-д дөрвөн хүүхэдтэйгээ нөхөртөө хаягдаж, орох оронгүй болсон н.Баасанжаргал гэх эмэгтэй ханджээ.  Тус байгууллагын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ уг эмэгтэйд туслах хандив тусламжийн аяныг эхлүүлсэн байна.

н.Баасанжаргал нөхөр, дөрвөн хүүхдийн хамт нийтийн байранд өрөө түрээслэн амьдардаг байжээ. Гэвч өнгөрсөн оны зургадугаар сард нөхөр нь орхиж явснаас хойш нийтийн байрныхаа түрээсийг төлж чадахгүйд хүрсэн аж. Улмаар зочид буудлын шал цэвэрлэж, хорооны хэсгийн ахлагчдаа хандан таньдаг айлд нь түр байрлах зэргээр хоног төөрүүлсээр өдийг хүрсэн байна.

 Одоогоор “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тусламжаар н.Баасанжаргал дөрвөн хүүхдийн хамт түр амьдрах газартай болсон бөгөөд хандив тусламжийн аяны хүрээнд 368,000.00 төгрөг цуглаад байгаа аж. “Итгэл сэтгэлийн гүүр” сангийн “Хаан банк”-ны 5079124225 тоот дансаар н.Баасанжаргалд хандив өргөх боломжтой юм байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.