2024 оны 04 сарын 20
Мэдээ, мэдээлэл
Тамхи ургийн элгийг гэмтээдэг

Тамхи нь ургийн хөгжилд ихээхэн сөргөөр нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоожээ. Ялангуяа, элэгний эсийн хөгжилд тамхин дахь химийн бодисуудын нэгдэл нь хамгийн их сөргөөр нөлөөлдөг байна.

Эхийн тамхидалт нь ургийн элэгний эд эсэд хэрхэн нөлөөлдийг судлаачид үр хөврөлийн тулгуур эсүүдийг ашиглан судлах аргыг боловсруулжээ.

Тамхин дахь химийн бодисууд нь эрэгтэй ба эмэгтэй урагт харилцан адилгүйгээр нөлөөлдөг болохыг Эдинбургийн их сургуулийн судалгааны багийнхан мөн тогтоосон аж.  Тодруулбал, тамхидалт нь эрэгтэй хүүхдийн элэгний эд эсэд, харин эмэгтэй хүүхдийн эсийн бодисын солилцоонд ихээхэн сөргөөр нөлөөлдөг байна.

Элэг бол хорт бодисыг шүүж цэвэрлэдэг амин чухал эрхтэн бөгөөд бодисын солилцоог зохицуулахад гол үүрэг гүйцэтгэдэг билээ.

7000 орчим төрлийн химийн бодис агуулдаг тамхийг жирэмсэн эмэгтэйчүүд татсанаар ургийн эрхтнүүдийг гэмтээдэг байна. Эхийн тамхидалтын хор нөлөө тухайн хүүхдэд насан туршид нь сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж судлаачид анхаарууллаа.

Судалгааны тайланг “Archives of Toxicology” сэтгүүлд нийтэлжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.