2024 оны 04 сарын 23
Шинэ мэдээ
Д.Трампын шийдвэрт харамсч байгаагаа Европын холбоо илэрхийллээ

Цаг уурын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн Европын Холбооны /ЕХ/ албаны хүн хэлэхдээ "АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын гэрээг “хэт нэг талыг барьсан өрөөсгөл гэрээ” гэж тодорхойлоод уг гэрээнээс АНУ-ыг гаргасан явдалд ЕХ харамсч байгааг" илэрхийллээ. 

ЕХ-ны Цаг уур, эрчим хүчний асуудал эрхэлсэн комиссар Мигель Ариас Каньете пүрэв гарагт ийм мэдэгдэл хийсэн байна.  Мэдэгдэлд дурдсаныг үзвэл "цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэж буй хамгийн гол түнш маань энэ тэмцлээс ухарч буй энэ өдөр нь даян дэлхийн нийт ард түмний хувьд гунигт өдөр боллоо" гэжээ. 

Мөн түүнчлэн "Европын Холбоо нь түншлэлээ улам бэхжүүлж, дэлхийн хамгийн том эдийн засагтай хүчирхэг гүрнүүдээс эхлээд хамгийн жижиг эдийн засагтай арлын улсуудыг хамарсан шинэ холбоог бий болгоно" гэж мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Энэхүү түншлэлд Парисын гэрээг дэмждэг АНУ-ын маш олон бизнес эрхлэгчид, ард иргэд багтаж байгааг мөн дурджээ.

Дашрамд дурдахад, Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Дональд Туск, Европын Комиссын ерөнхийлөгч Жан-Клод Юнкер нар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцянтай Бельги улсад баасан гарагт уулзах гэж байна. Энэ уулзалтаар Парисын гэрээг тууштай хэрэгжүүлнэ гэдгээ талууд мэдэгдэх бололтой.  

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.