2024 оны 04 сарын 25
Чөлөөт цаг
АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний цохилтын хоёр бүлэг Япон тэнгисээс хөдөлжээ
АНУ-ын нисэх онгоц тээгч хөлөг онгоцуудаар удирдуулсан цохилтын хоёр бүлэг Япон тэнгист сургуулилт хийж дуусгаад тус бүс нутгаас гарч явжээ. Энэ тухай Пентагоны төлөөлөгч NHK телевизэд мэдээлсэн байна.

Түүний хэлснээр, Вашингтоны эрх баригчид Умард Солонгосын үйлдлийг урьдын адил анхааралтай ажиглах ажээ. “Ronald Reagan” нисэх онгоц тээгч хөлөг онгоц тэргүүтэй цохилтын бүлэг Ази-Номхон далайн бүс нутгийн баруун хойд хэсэгт буюу Токиогийн ойролцоох Ёкосүка боомтод байрлах юм. Харин уг хөлөг онгоцны хамтаар цэргийн сургуулилтад оролцсон “Carl Vinson” нисэх онгоц тээгч хөлөг онгоц тэргүүтэй өөр нэгэн цохилтын бүлэг Калифорни муж улсын Сан-Диего дахь бааздаа очихоор замд гарчээ.

Энэ бүлгийн оронд Зүүн Ази руу “Nimitz” нисэх онгоц тээгч хөлөг онгоц тэргүүтэй цохилтын бүлэг дөхөн ирж яваа аж. Энэ цохилтын бүлэг эхлээд Энэтхэг болон Японы Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцуудтай хамтран сургуулилт хийх юм. Дараа нь уг цохилтын бүлгийг Персийн булан руу илгээхээр төлөвлөж байгаа аж. Харин Солонгосын хойгт байдал хурцадсан тохиолдолд энэ төлөвлөгөө өөрчлөгдөж магадгүй юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.