2024 оны 04 сарын 26
Зөвлөгөө
Зарим аймгуудад В, С вирусийн шинжилгээг үнэгүй хийж байна

2020 он хүртэл хэрэгжих “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд 40-65 насныханд В, С вирусийн шинжилгээг үнэ төлбөргүй хийхээр болсон. Өнөөдрийн байдлаар уг хөтөлбөрт хамрагдах иргэдийг бүртгэж дууссан бөгөөд Булган, Дорнод, Архангай, Дархан зэрэг аймгуудад шинжилгээ, оношлогоог эхлүүлсэн байна.

Иргэд эхний ээлжинд Өрх, сумын эрүүл мэндийн төвдөө В, С вирус илрүүлэх шинжилгээ өгөх бөгөөд хэрэв вирусийн халдвар илэрсэн бол Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас итгэмжлэгдсэн лабораториудад вирус тоолох шинжилгээнд хамрагдах аж.

Уг шинжилгээгээр В, С вирус тээгч, элэгний архаг өвчтэй, хатууралтай нь тогтоогдсон тохиолдолд элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэгт орохын зэрэгцээ эмэн эмчилгээ хийх шаардлагатай иргэд нэр бүхий таван эмийг курс тус бүрт нь 210 мянган төгрөгийн хөнгөлөлттэй үнээр эмчийн бичгээр авах боломжтой юм байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.