2024 оны 04 сарын 19
Зөвлөгөө
Гэрийн нөхцөлд нүүрний арьсаа арчлах арга

Дутуу нойртой хонох, стресстэй байх зэрэг нь хүний нүүрний арьсанд шууд сөргөөр нөлөөлдөг. Өнгөгүй саарал болж арьс унжих нь энүүхэнд. Ийм царайтай явахыг хэн ч хүсэхгүй. Элдэв нэмэлт зардалгүйгээр гэртээ өөрөө бэлдэх боломжтойгоос гадна өндөр үр дүнтэй маскыг танд санал болгож байна. Таны нүүр царай эрүүл мэт гэрэлтэх болтугай.

Өргөст хэмхийн маск 

Орц:
 
Өргөст хэмх – 1 ш
Өндөгний цагаан – 1
 
Хийх арга:Хөөсөртөл нь өндөгний цагаанаа хутгана. Өргөст хэмхээ жижиг ширхэгтэй үрүүлээр үрж жижиглэнэ (2 х.х халбага өргөст хэмхийн нухаш байхаар) Хөөсөрсөн өндөгний цагаан болон өргөст хэмхээ сайтар холино
 
Хэрэглэх арга:Бэлдмэлийг нүүрэндээ түрхэнэ 15 минут байлгана Усаар угаана
 
Нимбэгний маск 
d7310a3bd3e4bf97big
 
Орц:
 
Өндөгний цагаан – 1
Зөгийн бал – 1 ц.х
Сүү – 1 ц.х
Нимбэгийн шүүс – 1 ц.х
 
Хийх арга:Өндөгний цагаанаа хөөсрүүлнэ. Хөөсөрсөн өндөгний цагаан дээр бусад орцуудаа хийж сайтар хутгана. Шингэн болсон санагдаад байвал хөх тарианы буудай нэмж болно.
 Хэрэглэх арга:Нүүрэндээ түрхээд 15 минут байлгана Бүлээн компрессор маскыг арчиж авна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.