2024 оны 04 сарын 16
Зөвлөгөө
Гэрийн нөхцөлд гараа цайруулах арга

Гэрийн нөхцөлд гарын арьсыг маш үр дүнтэй цайруулдаг хоёрхон орцтой маскны жорыг та бүхэнтэй хуваалцъя. Танд ердөө ганц ширхэг төмс, 100 гр сүү байхад л хангалттай.

Ингээд нэг ширхэг төмсөө арилгаад 4 хэсэг болгон хувааж хэмжээнд нь таарсан усанд чанаж болгоорой. Төмс чанасан усаа асгахгүй байхыг сануулъя. Чанасан төмсөө уснаас нь шүүж аваад сүүтэйгээ холиж нухан зуурмагаа бэлэн болгоно. Харин одоо төмс чанасан бүлээн усандаа гараа 10 минут дэвтээгээрэй. Үүний дараагаар бэлтгэсэн нухшаа гаран дээрээ сайтар тарааж түрхээд хүнсний бээлий өмсөөд 30-40 минут гараа амраана. Одоо бүлээн усаар гараа зайлж маскаа арилгана. Ингээд л таны гар урьдынхаасаа цагаан өнгөтэй болсон байх болно.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.