2024 оны 04 сарын 20
Зөвлөгөө
Жин хасах хамгийн амархан арга

Өдөр болгон сүү уувал жингээ хасах боломжтойг америкийн эрдэмтэд олж мэджээ. Судалгаагаар, сүү нь хүний бие организм дахь бодисын солилцоог сайжруулж, илүүдэл жингээс ангижрахад тус болдог нь тогтоогдсон байна.

АНУ-ын Айовагийн их сургуулийн эрдэмтэд, судалгаанд сайн дураараа оролцсон илүүдэл жинтэй хүмүүст таван жилийн турш өдөртөө хагас литр сүүг уухыг зөвлөжээ. Энэ хугацаанд элдэв хоол, ундны ямар нэгэн хязгаарлалт байгаагүй аж.

Байнга хийгдэж байсан жин болон бусад олон төрлийн хэмжилтийн дүнгээр туршилтын төгсгөлд бүх оролцогчид жингээ хаясан нь тодорхой болжээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.