2024 оны 04 сарын 23
Шинэ мэдээ
Өнөөдөр болох үйл явдлууд

УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт "Зүүн Хойт Ази дахь Монгол улсын ашиг сонирхол ба Монгол, Хятадын харилцаа" эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Дугуй танхимд болно.

09.00 цагт ГХЯ-ны "Зөвшилцөл" танхимд Стандарт хэмжил зүйн газраас “Дэлхийн итгэмжлэлийн өдөр”-ийг тохиолдуулан "Барилгын салбарт итгэлийг бий болгоно" семинар зохион байгуулна.

09.00 цагт Төрийн ордонд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоо” сэдэвт үндэсний чуулган болно.

11.00 цагт МУБИС-ийн А байранд өсвөр насны 5000 сурагчид дунд зохион байгуулсан “Цахим орчин дахь ухаалаг хэрэглээ” хөтөлбөрийн тайлангийн уулзалт болно.

12.00 цагт Өргөө амаржих газарт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөгчид Хонхны баяр 8 сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивлах арга хэмжээ болно.

12.00 цагт Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд “ТОСК-999” хотхоны шав тавих ёслол болно. Утас 91994422

“Монгол ньюс мэдээллийн” төвд

11.00 цагт Монголын телевизүүдийн холбооноос Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээний талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт Австри-Монгол хоёр улсын соёлын хамтын ажиллагааны хүрээнд “Австри-Монголын хөгжмийн фестиваль”-ийг олон нийтэд нээлттэй зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

Бурхан багшийн Их дүйчэн өдөрт зориулсан “Сэтгэл ариусахуй” баярын хүрээнд

06.00-19.00 цагт Гантантэгчинлэн хийдэд Тахил өргөх ёслол болно.

17.00-18.00 цагт Гандан-Сүхбаатарын талбай чиглэлд хүндэтгэлийн жагсаал алхана.

18.00-20.30 цагт Сүхбаатарын талбайд “Сэтгэл ариусахуй” шашин, урлаг соёлын нэгдсэн арга хэмжээ болно.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.