2024 оны 04 сарын 19
Шинэ мэдээ
БСШУС-ын сайдаар Г.Чулуунбаатарыг томиллоо

Тухайн асуудлыг хэлэлцэх үеэр гишүүдийн ямар байр суурь илэрхийлснийг товчлон хүргэж байна.

-УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Боловсролын сайд сайн менежер байхаас гадна сайн улстөрч байх ёстой шүү. Цэцэрлэг сургуулийн анхан шатны сургалтад онцгойлон анхаарч ажиллаарай. Сургууль цэцэрлэг амарлаа гээд санаа амарч болохгүй. Харин амралтаараа боловсролын салбарт зохих шинэчлэлийг хийх ёстой. Их дээд сургуулиудын замбараагүй байдлыг нэг тийш болгож, сургалтын чанарыг сайжруулах шаардлага байна. Энэ бүгдэд анхаарал хандуулж ажиллаарай.

 -УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш ажилчдын асуудал хүндрэлтэй асуудал олон байдаг. Энэ бүгдэд анхаарч ажиллаарай. Боловсролын чанарын хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаараарай.

 Х-ын гишүүн Д.Ганболд: Бидний үндсэн суурь болсон сургуулийн өмнөх боловсролын салбарт бодлого өндөр төвшинд хийгдэх ёстой. Бага боловсролыг сайн төлөвшүүлэх нь маш чухал. Үүнд анхаарч ажиллаарай. Их дээд сургуулийн асуудлыг цэгцэлж, нэгдсэн бодлоготой болгох ёстой. Сургалтын чанарыг сайжруулах шаардлага байна. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээний асуудалд анхаарч, дуусгаагүй барилгуудыг дуусгах, хөрөнгө оруулалтыг дэмжихэд анхаарч ажиллаарай.

 -УИХ-ын гишүүн Л.Болд: Нийслэл ачааллаа дийлэхээ болилоо. Оюутан сурагчид амрахаар нийслэл амьсгаа авах боломжтой болж байна. Их дээд сургуулиудыг хотхон маягаар хөгжүүлэх олон улсын жишиг байдаг. Их дээд сургуулийн хотхонг Багануурт байгуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Шинээр байгуулах их дээд сургуулиудыг хотоос зайдуу хотхон маягаар байгуулах шаардлагатай байна. Та соёлын салбарыг давхар хариуцаж байгаагаа битгий мартаарай. Соёлыг хөгжүүлэх асуудлыг мартаж болохгүй.

-УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж: Нэг л зүйл захья.  Салбараа, ажлаа мэддэг шилдэг боловсон хүчинг ажиллуулаарай. Ажилдаа хариуцлагатай, шударга ажиллаарай гэж хүсье.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.