2024 оны 04 сарын 25
Шинэ мэдээ
Цагаан суварга уулыг тусгай хамгаалалтанд авлаа

Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Мандах сумын нутагт байдаг Цагаан суварга уулыг байгалын нөөц газрын ангиллаар орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргажээ.

Цагаан суваргын зэсийн орд газрыг эзэмшиж буй “МАК”ХХК-тай зөвшилцөж  орон нутгийн байгууллагын шийдвэрийг үндэслэж нийт 11 орчим км газар нутгийг лицензээс гаргаж, тусгай хамгаалалтад авсан байна. Цагаан суварга уул нь зэс молибденийн арвин их нөөцтэй бөгөөд  суварга шиг цагаан маш содон  хайрхан юм.

Түүнчлэн байгалын нөөц газарт байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар газар ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх олборлох,  ан амьтан агнах, барих, мод бэлтгэх зэргээр байгалын унаган төрхийг өөрчлөх, усыг бохирдуулах зэрэг үйл ажиллагааг эрхлэхийг хоригложээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.