2024 оны 04 сарын 18
Чөлөөт цаг
Жессика Честейн нөхөрт гарчээ

Холливудын жүжигчин Жессика Честейн эр нөхөртэй эмэгтэй болов. Тэрбээр өөрийн найз залуу болох загвар зохион бүтээгч Жан Лука Пасси ди Препозулотой гэрлэжээ. Хуримын ёслол нь Италийн Тревизо хэмээх нам гүмхэн хотод гэр бүлийн хүрээнд болсон аж. Тэд хуримаа маш нууцлаг байдалд хийв.

Гэхдээ ганц нэг алдартнууд буюу Эмили Блант, Энн Хэтэуэй нар уригдан очжээ. Хуримын өмнөх өдөр буюу өнгөрсөн баасан гаригт сүйт бүсгүй Жессика үдэшлэг хийсэн бөгөөд түүнд Энн болон түүний нөхөр Адам Шульман нар очсон гэнэ. 40 настай Жессика, 34 настай Жан Лука нар ийнхүү анх удаагаа гэрлэж байгаа юм.

 

Эх сурвалж www.wikimon.mn 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.