2024 оны 04 сарын 25
Чөлөөт цаг
Эвертоны шинэ сонирхол

Английн Эвертон клуб энэ зун Бельги довтлогч Ромелу Лукакуг алдаж магадгүй болоод байгаа. Шилдэг тоглогчийн төлөө өндөр үнэ хэлэх баг Челсигээс эхлээд мундахгүй олон байх нь гарцаагүй. Иймээс Бельги эрийн сайн тоглолтыг нөхөх нэгийг олох нь тэдний гол зорилго болоод байгаа. Тэгвэл Ливерпүүл хотын баг довтлох чиглэлийн хагас хамгаалагчийг илүүтэй сонирхож байна. Эх сурвалжийн мэдээлж  байгаагаар клубын удирдлагууд саяхан Нидерланд хагас хамгаалагч Дэви Классенийг авахаар Аякс клубтэй холбогджээ.

Мөн түүний төлөө 26 сая фунт стерлинг амласан гэдэг нь ч ил болсон байна. Гол нь энэ наймаанд Европа лигийн дэд байрын эзэд тун нааштай байгаа гэнэ. Магадгүй энэ долоо хоногийн сүүлээр шийдвэр гарч Классен Англид очих магадлал өндөр болоод байна.

24 настай Классен өнгөрсөн улиралд 48 тоглолтод орж, 20 гоолыг оруулсан аж.  

 

Г.Баяраа

Shuud.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.