2024 оны 04 сарын 24
Чөлөөт цаг
Жорж Клуни хувийн хамгаалалт хөлслөв

Холливудын жүжигчин Жорж Клуни дөнгөж саяхан төрсөн хүүхдүүдтэй нь холбоотой асуудлыг хэт эмзэг хүлээж авдаг аж. Тэр ч бүү хэл, тэднийг хорвоод мэндэлсэн өдөр жүжигчин эрийн сэтгэл хэт их хөдөлснөөс болж хэсэг хугацаанд тайвшрах шаардлагатай болсон гэдгийг түүний төлөөлөгч мэдэгдэж байжээ.

Тэгвэл саяхан Жорж хүү Александр, охин Элла нарыгаа өдөр шөнөгүй хамгаалах бие хамгаалагчдыг хөлсөлсөн байна. Үүнээс гадна Клуни Лондон хотын захад орших гэрийнхээ хамгаалалтыг нэмэгдүүлжээ. Жоржийн хувийн хамгаалагчдын үнэ хөлс жилд 318 мянган доллар аж. Тэдгээр бие хамгаалагч нар өдгөө 56 настай жүжигчний хүүхдүүдийн өрөөнд байнга байх үүрэгтэй гэнэ.

 

Эх сурвалж www.wikimon.mn

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.