2024 оны 04 сарын 25
Чөлөөт цаг
Шинэ багийн шинэ тоглогч

Түүхэндээ анх удаа Премьер лигт өрсөлдөх болсон Хаддерсфилд Таун клуб зуны эхний наймаагаа хийжээ. Баруун Йоркшир мужийн баг өчигдөр Австрали хагас хамгаалагч Аарон Муйг албан ёсоор өөрийн болгосон байна.

Албан ёсоор гэсний учир нь Австрали залуу өнгөрсөн улиралд тус багийн бүрэлдхүүнд зээлээр тоглож, дэмжигчдий хэзээний танил болоод байсан юм. Тэрбээр өнгөрсөн зун ногоон тивийн шилдэг багуудын нэг Мельбурн ситигээс дуудагдаж, Манситигийн бүрэлдэхүүнд  нэгдээд байсан ч дасгалжуулагч Пеп Гуардиола түүнийг нэг их ашиглалгүй зээлээр өгсөн удаатай.

Сонирхуулахад Хаддерсфилд Таун клуб түүнийг жинхлэхийн тулд 10 сая фунт зарцуулж байгаа бөгөөд энэ нь клубын түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй наймаа болжээ. Төлбөрийн эхний хэсэгт 8 сая фунт өгөх бол 26 настай тоглогчийн амжилтаас хамаарч 2 сая хүртэл фунтыг нэмж төлөхөөр тохирсон байна.

Аарон Муй өнгөрсөн улиралд Хаддерсфилд Тауны өмнөөс 51 тоглолтод оролцож 4 гоол оруулсан юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.