2024 оны 04 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Сонгуулийн эцсийн дүн мэдээг 22.00 цагаас хойш дэлгэцээр шууд дамжуулан харуулна

Сонгуулийн ерөнхий хорооноос өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн билээ. Өнөөдөр өглөө 07 цагаас Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон даяар явагдана. Тус хорооноос ирцийн талаарх мэдээллийг 12.00, 17.00, 22.00 цагт авч, цаг тутамд сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм байна. Ер нь цаг тутамд ирцийн талаар мэдээлэл хийнэ гэдгээ хэлэв.

Сонгуулийн дүн мэдээг 22.00 цагаас хойш аваад зааланд байрлуулсан дэлгэцээр шууд дамжуулна. Дэлгэц дээр гурван нэр дэвшигчийн зурагтай, түүний доор нь улсын хэмжээнд авч байгаа саналын тоо минут секундээр гарах юм байна. Аймаг, дүүргийн нийт 1983 санал авах байрнаас ирж байгаа дүн шууд дэлгэцэн дээр гарна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.