2024 оны 04 сарын 20
Зөвлөгөө
Сайхан харагдахад унтахын өмнөх 1 цаг хамгийн чухал

Бүсгүйчүүдийн ажил орой ажил тарснаар дуусна гэж үгүй, түгжирч түгжирч гэртээ ирээд хоол унд, үр хүүхэд гэсээр унтах цаг болчихсон байдаг. Гэхдээ яаж ч ядарч байсан ердөө нэг цагийг өөртөө зарцуулж сурах хэрэгтэй. Ингэснээр та илүү сайхан харагдах болно.

Хамгийн нэгдүгээрт, гэртээ харимагцаа нүүрээ цэвэрлэж занших

Өдөржин будагтай явсан нүүрний арьс ядарсан л байж таараа, тиймээс гэртээ харингуутаа нүүрээ цэвэрлэж, ялангуяа онцгой арчилгаа шаардлагатай нүд уруулын хэсгээ зориулалтын цэвэрлэгчээр хөнгөхөн иллэг хийх маягаар арилгаж заншаарай.
Баннд орох

Баннд усанд орох нь стресс, ядаргаа тайлах онцгой нөлөөтэй. Цаг зав багатай гээд шүршүүрт ороод байлгүй, сайхан үнэртэй лаа асаагаад, биедээ хөнгөхөн иллэг хийгээд баннд сууснаар өглөө сэрэх мэдрэмж огт өөр болох болно.
Уснаас гармагцаа аяга уус уух

Усанд ороод гарсны дараа тэр бүр ус уугаад байдаггүй. Усанд орсны дараа алдсан шингэнээ нөхөж, мөн унтаж байхдаа биеэ шингэнээр дутаахгүйн тулд тасалгааны температуртай ус уухыг санал болгоё. Алкохолын төрлийн ундаа биеийн шингэнийг зайлуулдаг тул хэрвээ нэг шар айраг уусан бол тэрнээсээ илүү хэмжээний ус уух хэрэгтэй гэсэн үг.

Арьс арчилгаагаа нямбай хийх

Яарч сандран нүүрэндээ тос түрхсэн болдог бол, тосоо нямбай түрхэнгээ нүүрэндээ шингэтэл толиндоо харж өөрийн арьсны байдлаа сайтар ажиглах хэрэгтэй.
Унтахын өмнө йога, сунгалтын дасгал хийх

Унтах гэхээр нойр хүрдэггүй, эсвэл өглөө сэрэхэд бие амарсан мэт байдаггүй бол ор, дэрнийхээ хэрэгсэлд анхаарах хэрэгтэй. Өөрийн биед тохирсон унталгын хэрэгслээр сольсноор сайхан амрах болно. Мөн унтахаасаа өмнө хэдхэн минут хөнгөхөн йог, сунгалтын дасгал хийн, болж өнгөрсөн нэг өдөртөө эргэцүүлснээр бие болоод сэтгэл тайвшрах болно. Шөнийн 11 цагаас 02 цагийг алтан цаг гэдэг бөгөөд энэ хугацаанд хүний арьс нөхөн төлжих процесс идэвхтэй явагддаг тул дээрхи цагт унтаж байх хэрэгтэй.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.