2024 оны 04 сарын 26
Чөлөөт цаг
Синдигийн охин хүмүүсийн дургүйг хүргэв

Нэрт загвар өмсөгч Синди Кроуфордын охин, ээжийнхээ шийрийг хатаахаар зүтгэж буй Кайя Гербер хэд хоногийн өмнө Инстаграм хуудсандаа нэгэн өөрөг зургаа оруулсан билээ. Харин түүний дагагчид "урлагийн бүтээл"-ийг нь ойлголгүй, хэтэрхий илэн далангүй зураг хэмээн гоочилжээ.

16-тай Кайя Герберийн халаатныхаа энгэрийг бараг ярсан өөрөг зургийг үзсэн хүмүүс, "Чи сайхан охин, гэхдээ иймэрхүү зураг авахуулахад арай л эрт байна",  "Ийм зургаар өөрийгөө битгий гутаа, авьяаслаг охин минь...", "Эцэг, эх чинь илэн далангүй зургаа нийтлэхийг чинь зөвшөөрсөн гэж үү?" хэмээн өсвөр насны "од"-ыг хатуу үгсуур булсан байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.