2024 оны 04 сарын 25
Шинэ мэдээ
Наадмын нээлтэд Алдарт эхийн одонт 80 ээж бүжиглэнэ

Үндэсний их баяр наадам долоо хоногийн дараа эхэлнэ. Энэ жилийн наадмыг УДЭТ-ын найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулж байгаа.

Эзэн Чингис хаан мэндэлсний 855, Монголын нууц товчооны 777 жилийн ой энэ эил тохиож байна. Тиймээс түүхээ сэргээж санах, бодож тунгаах, бахархах, огших зүйлсийг нээлтийн ёслолд оруулна. “Бүүвэйн дуу” бол энэ хорвоо ертөнцийн хамгийн анхны дуу авиа. Бүх хайр ээжийгээ хайрлахаас эхэлдэг. Наадмын нээлтэд Алдарт эхийн одонтой 80 ээж бүжиглэнэ.

Ээжүүд өмсөх хувцсаа өөрсдөө бэлтгэж, сайн дураараа оролцож байгаа нь энэ жилийн наадмын бас нэг онцлог гэж бодож байна” хэмээн найруулагч Н.Наранбаатар нээлтийн нууцаас цухас өгүүлжээ.

Мөн дуучин Г.Ариунбаатар, “Никитон”-ы Б.Батчулуун, “Харанга”-ын Б.Лхагвасүрэн, Гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа нарын алдартнууд нээлтийн тоглолтод оролцох юм байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.