2024 оны 04 сарын 24
Шинэ мэдээ
Хүүхдийн мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж байна

Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааг гурван жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд өмнө нь 2013 онд явуулсан.  Уг судалгаанд үндэслэн улс эх орны эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан 400 мянган  хүүхэд Засгийн газраас сар бүр олгодог 20 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжээ 2019 онд авахаар болсон. Тэгвэл Засгийн газрын 2017.07.04-ны өдрийн хуралдаанаар бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох, мөн хүүхдийн мөнгөө аваагүй, хүүхдүүдэд  нөхөж олгох шийдвэрийг гаргаад байгаа.

Хүүхдийн мөнгийг иргэдийн данс руу шилжүүлэх ажлыг өчигдрөөс /2017.07.05/ эхлүүлсэн болохыг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамнаас мэдээллээ. Удахгүй энэ талаар хэвлэлийн хурал хийж, олон нийтэд албан ёсны мэдээлэл түгээх ажээ.

Хүүхдийн мөнгө дансанд нь орсон эсэхийг ЭНД дарж шалгах боломжтой.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.