2024 оны 04 сарын 23
Зөвлөгөө
Хуучин тосонд шарсан хуушуур ходоод гэдсийг хямраана

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс баяр наадмын гол зоог хуушуураа идэхэд анхаарах зүйлсийг зөвлөмж болгон гаргажээ.

Хуушуур авахад анхаарах зургаан зүйл:

  • Хуушуур борлуулж буй газрын ажиллагсад нь ариун цэвэр сахиж, малгай, бээлий өмссөн байдлыг ажиглан худалдан авахаа шийдэх
  • Аль болох шинэ тосонд шарсан, шинэ халуун хуушуурыг хүнсний зориулалтын сав, боодолд хийлгэх
  • Шинэ тосонд шарсан хуушуурын өнгө цайвар шаргал, хуучин тосонд шарсан бол илүү бараан байдаг. Учир нь хуучин тосонд олон төрлийн задрал явагдаж, хавдар үүсгэх аюултай бодис үүссэн байдгийг судлаачид тогтоосон.
  • Ялангуяа хуучин тосонд шарсан хуушуур идвэл ходоод, гэдэс хямрах эрсдэлтэйг анхаарна уу.
  • Худалдан авсан хуушуур болон түргэн муудах хүнсийг халуунд удаан хадгалж болохгүй тул авсан даруйдаа хэрэглээрэй.
  • Хуушуур идэхийн өмнө гарын ариун цэврийг сахиарай.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.