2024 оны 04 сарын 25
Шинэ мэдээ
Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт эхэллээ

Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгчийг тодруулах ээлжит сонгуулийн дахин санал хураалт орон даяар 07.00 цагт эхэллээ. Санал авах ажиллагаа хэсгийн хороо бүрт үдшийн 22.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Улсын хэмжээнд нийт 1896 хэсгийн хороо байгуулагдсанаас 368 нь Улаанбаатарт, 1528 нь аймаг, сумдад байршжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд сонгуулийн насны 1856190 сонгогч бүртгэгдсэнээс 841858 нь Улаанбаатар хотод харьяалагдаж байна. Энэ нь нийт сонгогчдын 40 хувь нь нийслэлд оршин сууж байгааг илтгэж байгаа юм. Өнгөрсөн зургадугаар сарын 26-нд явагдсан нэгдүгээр шатны санал хураалтад сонгогчдынг ирц 68.27 хувьтай байсан юм.

Энэ удаад нийт сонгогчдын 50-иас дээш хувь нь саналаа өгч, саналаа өгсөн сонгогчдын олонхийн саналыг авсан нэр дэвшигч ялалт байгуулж дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдоно. Дахин санал хураалтад 7.2 тэрбум төгрөг зарцуулж байгаа юм. Хэрэв энэ удаагийн сонгууль хүчингүй болж дахин сонгууль зохион байгуулахаар болбол үүнээс ч их мөнгө, хүн хүчний хэрэг гарна. Тиймээс сонгогчдод сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.