2024 оны 04 сарын 24
Зөвлөгөө
Байгалийн аргаар шүдээ цайруулах 3 арга
Танан цагаан , тэгшхэн , эрүүл шүдтэй байхыг хүн бүхэн хүсэх болсон. Тийм ч учраас шүдний эмч, эмнэлэгийн эрэлт ихсэж, тэр чинээгээрээ үнэ нь өндөр болсоор байна. Америкт жилд 1,4 тэр бум төгрөгийг шүд цайруулахын тулд хэрэглэсэн гэсэн судалгаа гарчээ. Танан цагаан шүдний төлөө мөнгө хайран биш байлаа ч олон удаа цайруулахад шүд гэмтдэг. Тиймээс байгалийн аргаар, гэрийн нөхцөлд шүдээ цайруулах эрсдэлгүй ч үр дүнтэй аргыг хүргэе. 
 
1. Хүнсний сода 
 
Байгалиасаа цайруулах үйлчилгээтэй хүнсий сод ашиг тус тун их. 1/2 цайны халбага хүнсний содыг 1/2 хоолны халбага бүлээн устай эсвэл нимбэгний шүүстэй холиод шүдний сойзон дээрээ ооны оронд түрхэж хэрэглэнэ. 1 өдөр өнжөөд хэрэглэнэ гэдгийг санаарай. Устай хольсон бол 3 минут орчим, нимбэгтэй хольсон бол 1 минут орчим угаана. Дараа нь амаа зайлж цэвэрлэнэ.  
 
 
2.Кокосын тос 
 
Кокосын тос шүд цайруулна гэж үү гэж та гайхаж байна уу? Тийм хэрэглээд үз, үр дүнг нь хар. 1 цайны халбага кокосын тосоор 10-15 минутын турш шүдээ зайлна. Шүдээ угаахын өмнө хэрэглэнэ гэдгийг санаарай. 
 
 
 
3.  Гүзээлзгэнэ, давс, хүнсний сода 
 
3 ширхэг гүзээлзгэнэ багахан давс, 1/2 цайны халбага сода хийгээд сайтар хольж хутгана. Дараа нь 5 минут орчим сойзондоо түрхээд үрж цэвэрлэнэ. Унтхынмаа өмнө хэрэглэвэл илүү үр дүнтэй. 
 
 
 
 
Г.Сувд

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.