2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
“Манчестер Сити” Насриг худалдахад бэлэн

Английн хөлбөмбөгийн “Манчестер Сити” багийн хагас хамгаалагч Самир Насри Францын “Ницца” багт очиж мэднэ. Түүнийг худалдаад “Сити” 10 сая орчим фунт стерлинг олно гэж тооцоолжээ. 

Өдгөө Насри долоо хоногт 180 мянган фунтын цалин авдаг бөгөөд гэрээ нь 2019 оны зун хүртэл үргэлжлэх ёстой. Энэ зун “Ницца” Италийн довтлогч Марио Балотеллитэй байгуулсан гэрээгээ сунгасан билээ. Тус баг Аваргуудын лигийн өрсөлдөөнд оролцоно. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.