2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
Жессика Алба: Ээж болсон өдөр чинь ганцаардал чамайг орхин явна

Холливуудын нэрт жүжигчин Жессика Алба “LOOK”  сэтгүүлийн сэтгүүлчтэй ярилцаж, хувийн амьдралынхаа талаар ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Та тун удахгүй гурав дахь хүүхдээ хүлээн авна. Сэтгэл догдолж байна уу?

 

-Мэдээж хэрэг. Маш их догдолж байгаа. Нөхөр минь надаас илүү догдолж байгаа.

 

-Та хоёр охинтой. Танд хоёр охин байгаа учир хүүтэй болохыг их хүсч байгаа байх. Надтай санал нэгдэж байна уу?

 

-Эмэгтэй хүнд ер нь хэвлийд бүрэлдэж буй хүүхдийн хүйс огт хамаагүй байдаг. Бидний ганц хүсдэг зүйл бол эрүүл саруул байх. Эрүүл хүн энэ ертөнцөөс өдөр бүр аз жаргалыг мэдэрдэг юм. Би хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд их анхаардаг. Тэд минь хэвлийд байхаасаа аюулгүй байсан.

 

-Гэхдээ ихэнх эрчүүд охидоос илүү хүүтэй болохыг чин сэтгэлээсээ хүсдэг. Таны нөхөр хүүгийн талаар ярьж байсан байх?

 

-Энэ асуудлаас болж өмнө нь их л маргалддаг байсан. Хавенг хэвлийд минь байхад нөхөр минь дандаа “Миний  хүү” гэдэг дууддаг байсан. Заримдаа Хавен их эршүүд болчихдог.  Би ер нь нөхөртөө энэ үгийг байнга хэлэх хэрэгтэй. “Хий төсөөлөлдөө автах нь буруу, хожим нь чиний л сэтгэл санаа онцгүй болохоос минийх биш” гэдэг. Төсөөллийн ихэнх нь алддаг.

 

 

-Ихэнх алдартнууд жирэмсэн гэдгээ нуудаг. Та ч гэсэн  эхний хоёр хүүхдээ төрөх хүртлээ нууцалж, жирэмсэн гэдгээ ч мэдэгдэх дургүй байсан. Харин энэ удаад өөрийгөө жирэмсэн гэдгээ өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Та яагаад энэ удаад нээлттэй болов?

 

-Би зүгээр л өөр байхыг хүссэн. Мэдээж хэрэг миний үйлдэл олон хүмүүсийн анхаарлыг ихээр татаж, миний тайван байдал алдагдаж магадгүй. Би зүгээр л энэ удаа нөхөр болон охидууддаа гэнэтийн бэлэг барихыг хүссэн.

 

-Жирэмсэн болсон гэдгээ мэдэх ямар байв. Мөн нөхөр тань хэрхэн хүлээн авав?

 

-Гэнэт толгой өвдөөд, хоол идэх сонирхолгүй болчихсон. Мөн сэтгэл санаа тогтворгүй болсон юм.  Нөхрийнхөө зөвлөсөний дагуу эмнэлэгт очоод, шинжилгээ өгөхөд жирэмсэн болсон гэдгээ мэдсэн. Их гэнэтийн байсан. Нөхөр минь бүр гайхаад оройжингоо намайг ширтээд л... /инээв/

 

-Ээж байхын сайхан нь юу вэ?

 

-Ээж болсон өдөр чинь ганцаардал чамайг орхин явна. Ээж болсон өдрөөс л чи хэзээ ч ганцаардахгүй. Тэр жижигхэн гар, жижигхэн хацар чамайг хэзээ ч ганцаардуулахгүй. Би багаасаа олон хүүхэдтэй болохыг мөрөөддөг байсан. Энэхүү мөрөөдөл минь биелж байна.

 

 

-Таны дурлалын түүхийг бүгд л мэднэ. 2004 онд “Онцгой 4” киноны үеэр та ирээдүйн нөхөр Каштай анх танилцсан. Та хоёрын харилцаа дөрвөн жилийн дараа хурим хийхэд хүрсэн. Та хоёр хэдийнэ хуримаа хийгээд есөн жил болжээ?

 

-Тийм ээ. Энэ залуу хүн татах чадвартай. Түүний энэ зан чанар намайг догдлуулсан байх.

 

Б.Дэлгэрцэцэг

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.