2024 оны 04 сарын 24
Зөвлөгөө
Наранд түлэгдсэн хэсгийг нэг шөнийн дотор арилгах арга

Эдгээр энгийн гуравхан найрлагаар нэг шөнийн дотор л нүүрнийхээ наранд түлэгдсэн хэсгийг эмчилж арилгах боломжтой!

Найрлага:
3-4 хэрчим алое вера ургамал, дундуур нь зүсч хуваасан
1 ш цайны халбага наргилын тос
1 цайны халбага зөгийн бал 
Эдгээрийн хэмжээг та хэр их хэрэглэхээсээ шалтгаалж нэмж болно. Энэ хэмжээ нь зөвхөн нүүрэн хэсэгт тавигдахаар өгөгдсөн бөгөөд хэрэв та цээж хавиар түрхэх бол хэмжээг нь нэмэх нь зүйтэй. 
Заавар:
Алое верагаар наранд түлэгдсэн хэсгүүдээ үрж хөнгөн зүлгэнэ. Үүнийг хатаагаад (30-90 сек), дараа нь тухайн хэсгүүдийг наргилын тосоор мөн үрж зүлгэнэ. Үүний дараа нь зөгийн балаар илүү улайссан, түлэгдсэн хэсгүүдэд түрхэж иллэг хийх маягаар зүлгэнэ. Ингээд унтахад өглөө нь илт үр дүнг мэдрэх болно. Дараа, дараагийн өдрүүдэд дахин давтаж арьсаа улам сайхан болгох боломжтой.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.