2024 оны 04 сарын 24
Шинэ мэдээ
Хөлийн цэцийн шийдвэр юунд хүрэв

“Даншиг наадам – Хүрээ цам 2017” шашин, соёлын арга хэмжээ өнгөрөгч амралтын өдрүүдэд /2017.08.5-6/ Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Гурав дахь жилдээ болсон Даншигийн наадмын үндэсний бөхийн барилдаанд хүчит 256 бөх барилдсан юм.

Наадамд улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, заан Б.Соронзолд үзүүрлэсэн. Даншгийн наадамд гурван жил дараалан түрүүлсэн Р.Пүрэвдагва Даншигийн даян аварга цолыг хүртсэн юм.

Даншиг наадам өндөрлөсөн ч наадмын бөхийн барилдаан мөн ч асуудал дагуулсан хэвээр үлдлээ. Бөхийн барилдааны зургаагийн даваанд Б.Гончигдамба, Н.Түвшинбаяр нарын барилдаан анхаарлын төвд байсаар байна. Барилдаанд Б.Гончигдамбын өвдөг түрүүлж хүрсэн ч хутгаад олимпийн аваргыг давсан байна. Энэхүү барилдааныг хөлийн цэцүүд дүгнэж, Б.Гончигдамбыг давсанд тооцжээ. Барилдааныг телевизийн бичлэгээр давтан үзсэн ч аргагүй Б.Гончигдамбын өвдөг хүрээд авчээ. Энэ талаар бөх сонирхогчид ярьсаар сууна. Үнэхээр Даншигийн наадмын дүрэм өөр байдаг уу, эсвэл Даншигийн Хөлийн цэцийн дүгнэлт ийм байв уу.

 

 

 

Үндэсний их баяр наадмын үеэр Хөлийн цэцтэй холбоотой асуудал мөн л гарсан. Баяр наадмын тавын даваанд аймгийн арслан А.Ганжад Ч.Санжаадамба аваргыг давсан. Энэ барилдаанд аварга Ч.Санжаадамба өөрийгөө давсан гэж үзсэн ч Хөлийн цэц мөн л шийдвэрийг А.Ганжадын талд гарсан. Төв аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн арслан Г.Ганжид Ч.Санжаадамба аваргаар улсын начин цолны болзол хангасан юм.

Үндэсний бөхийн холбооны шийдвэрийг эсэргүүцсэн Ч.Санжаадамба аварга наадмын дараа аймаг, бүсийн наадамд зодоглоогүй. Гэхдээ аварга улсын хүчит арслан Д.Мөнх-Эрдэнэд хүндэтгэл үзүүлэх наадамд барилдсан. Энэхүү барилдааны дөрвийн даваанд улсын аварга Ч.Санжаадамба аймгийн арслан М.Еркебуланд өвдөг шороодсон.

Ийнхүү Үндэсний бөхийн барилдааныг үзэгч түмэн телевизийн бичлэгээр шүүж эхэллээ. Хэдийгээр Хөлийн цэц шийдвэр гаргасан ч бөхчүүд даваагаа ахиулах боломжоо алдсаар байна.

 

 

 

Ч.БОЛОР

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.