2024 оны 04 сарын 24
Чөлөөт цаг
Эмбер Хёрд хаягджээ

31 настай жүжигчин Эмбер Хёрд хэдэн жилийн өмнө Жонни Деппээс дуулиантайгаар салсан билээ. Жонни архидан согтуурч, үе үе түүнийг зоддог байсан хэмээн хэвлэлүүдэд мэдээлж байв. Төдөлгүй Эмбер бүсгүй 46 настай тэрбумтан, инженер Илон Масктай үерхэж эхлэнгүүт шүтэн бишрэгчид нь сая нэг юм сэтгэл амарсан. Шинэхэн хос аз жаргалаар бялхаж байсан ч гэнэт хоёр тийш болцгоожээ. 

Хүмүүс тэднийг тун удахгүй сүй тавих байх хэмээн найдаж байтал тэдний харилцаа ийнхүү дуусгавар болсон байна. Хоёр тийш болох саналыг Илон гаргажээ. Тэрбээр үзэсгэлэнт бүсгүйн тухай таагүй зүйлийг олж мэдээд ийм шийдвэр гаргасан гэнэ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.