2024 оны 04 сарын 25
Чөлөөт цаг
Дирк Новицки хүслээ хэлэв

Сагсан бөмбөгийн “Даллас Маварекс” багийн довтлогч Дирк Новицки 2018 оноос хойш тоглох эсэхээ мэдэхгүй байгаа аж. 2017 оны улирал хоорондын зайд Германы ахмад тамирчин гэрээгээ хоёр жилээр сунгуулсан билээ. 

Өдгөө 39 настай Новицки “Би хоёр жилийн гэрээ байгууллаа. Дуустал нь тоглоно гэж найдаж байна. Өнгөрсөн жил шөрмөсөө сунгаад бараг хоёр сар талбай дээр гараагүй. Их амаргүй байсан. Ирэх жил бэртэл, гэмтэл авахгүй бол хоёр дахь улирлаа дуусгах байх. Бие махбод маань ямар байхыг харах л үлдлээ” гэж мэдэгджээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.