2024 оны 04 сарын 25
Мэдээ, мэдээлэл
АХБ-ны дэд Ерөнхийлөгч гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөрийн явцтай танилцав

Хотын захиргаа “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ.  Энэ төслийн хүрээнд гэр хорооллуудын дотор үйлчилгээний дэд төвүүд бий болгож дэд бүтэц, хотын төв хэсэгтэй холбогдох нөхцлийг сайжруулж хүн амын суурьшил, бараа таваарын хөдөлгөөнийг дэмжих юм. 

Энэхүү бүтээн байгуулалтын ажлын явцтай АХБ-ны дэд Ерөнхийлөгч Бамбан Сусангтоно ирж танилцав. Тэрээр нийслэл хотын хөгжилд томоохон өөрчлөлт авчрах төслөө сайн хэрэгжүүлэхийг хүсч төслийн багийн хамт олонд амжилт  хүслээ.  

Одоогийн байдлаар төслийн хүрээнд “Баянхошуу, Долоон буудал орчмыг дахин төлөвлөн хөгжүүлэх ажлыг хийж байна. Ийнхүү  инженерийн болон нийгмийн дэд бүтцийг бүрэн шийдсэн 200 мянган хүн амьдрах боломжтой төв болгон хөгжүүлэх юм. Б аянхошуу болон Сэлбэ дэд төвүүдэд тус бүр 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, МСҮТ, Бизнес инкубатор төв зэрэг бүтээн байгуулалтууд  хийнэ.  Мөн шинээр зам тавьж өргөтгөх, үерийн далан суваг барьж, тохижилтын ажлуудыг хийх болжээ.  Харин төслийн хоёрдугаар шатанд Дамбадаржаа, Дэнжийн 1000 орчмыг хотын дэд төв болгон хөгжүүлэх ажлыг эхлүүлэх юм. Хөтөлбөр 3 үе шаттай, 9 жилийн хугацаанд хэрэгжинэ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.