2024 оны 04 сарын 24
Чөлөөт цаг
“Рома” Марезыг авахаас татгалзаж магадгүй

Английн хөлбөмбөгийн “Лестер” баг 26 настай довтлох чиглэлийн хагас хамгаалагч Рияд Марезыг “Рома” багт худалдахдаа зарчмын байр суурь баримталж байгаа билээ. Тэд буулт хийхийг хүсэхгүй байгаа юм. Үнэгүүд Италийн Ром хотын багийн тавьсан 35 сая еврогийн саналаас татгалзсан гэнэ. Тэд алжир тоглогчийг 40 сая еврогоор тавьж явуулна хэмээн гэдийсэн хэвээр байна. 

Харин Италийн баг энэ шаардлагыг хэт өндөр байна хэмээн үзсэн тул өөр хувилбаруудыг ярилцаж эхэлжээ. “Рома” Италийн “Ювэнтус” багийн 29 настай тоглогч Хуан Куадрадо, “Реал”-ын 26 настай довтлох чиглэлийн хагас хамгаалагч Лукас Васкес нарыг сонирхож эхлэв. Марез багийнхаа удирдлагад хандаж “Рома”-гийн тавьсан саналыг хүлээж авахыг хүсчээ

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.