2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
Ванесса Паради шинэ хайраа олноос нуухгүй

54 настай жүжигчин Жонни Депп, 31 настай Эмбер Хёрд нарын шуугиан тарьсан гэр бүл цуцлалт ихээхэн хэл ам дагуулсан. Олон нийт хоёр талын байр байдлыг их л нухацтай ярилцсан. Мөн энэ байдалд Деппын экс эхнэр болох жүжигчин Ванесса Паради ямар хариу үйлдэл үзүүлснийг анхааралтай ажигласан билээ. 

Депп гэр бүлээ цуцлуулаад эргээд Ванесса дээр очихыг оролдсон боловч ямар ч үр үднд хүрээгүй гэсэн яриа хэвлэлээр гарсан. 44 настай Ванесса өнгөрсөн оны аравдугаар сард Францын кино найруулагч Самюэль Беншентритэй уулзах болсон юм. 

Тэд “Нохой” киноны зураг авалтын үеэр дотно болсон аж. Паради гол дүрийг бүтээсэн бол Беншентри найруулагчаар нь ажилласан юм. Саяхан энэ киноны нээлт Швейцарийн Локарно хотод болсон бөгөөд дурлалт хос уг бүтээлийг хамтдаа танилцуулав. Ванесса Улаан хивсний ёслол дээр Самюэльтэй хамт алхсан байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.