2024 оны 04 сарын 24
Шинэ мэдээ
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Энэ сарын 16-нд баруун болон төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17, 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.