2024 оны 04 сарын 25
Чөлөөт цаг
Рианнагийн шинэ хархүүгийн эхнэр хэн бэ?

Энэ зуны эхээр дуучин Рианна Арабын тэрбумтан Хассан Жамильтай дотноссон гэдэг нь тодорхой болсон. Эхлээд тэд хамтдаа Испанид амарсан билээ. Амрагууд хэнээс ч ичилгүйгээр халуунаар үнсэлцэж, усан сан дотор тэврэлдэн наадаж байв. Гэрэл зургууд нь тэр даруй л цахим сүлжээгээр нэг тарсан. 

Рианнагийн сонгосон залуугийн тухай мэдээлэл хомс байлаа. Тийм учраас сэтгүүлчид хувийн мөрдлөг явуулсны эцэст зарим нэг мэдээллийг олж авчээ. Хассан эхнэртэй байжээ. Тэрбумтны экс эхнэр нь урлаг судлаач Лина Лазаар гэнэ. Лина Лазаар буяны байгууллагын дэд ерөнхийлөгч бөгөөд цахим сэтгүүлийн ерөнхий редактороор ажилладаг аж. Тэрбээр Ойрхи Дорнодын урлагт хамгийн нөлөөтэй 10 эмэгтэйн нэг билээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.