2024 оны 04 сарын 19
Мэдээ, мэдээлэл
Аравдугаар сарын 17 хүртэл 24 цагийн эргүүл ажиллана

Нийслэлд байгалийн голомтот болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчний халдвар орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор алба хаагчид 24 цагаар шалган нэвтрүүлэх товчоодод байнгын үүрэг гүйцэтгэж байна.

Нийслэлийн Засаг дарга захирамжийн хүрээнд энэ сарын 01-ний өдрөөс аравдугаар сарын 17-ны өдрүүдэд НОБГ, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн албан хаагчид хамтран 24 цаг, гурван ээлжээр Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Баруун турууны авто тээврийн Шалган нэвтрүүлэх товчоо, Налайх дүүргийн Тэрэлж, төмөр замын 4-р зөрлөгийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Баянзүрх дүүргийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүрний авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, Багахангай дүүргийн Замын цагдаагийн пост, Хал-Уул дүүргийн Яармаг, Нисэх, Био комбинатын шалган нэвтрүүлэх товчоодод байнгын үүрэг гүйцэтгэж ажиллаж байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.