2024 оны 04 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Явган хүний гүүр нурж, нэг хүн амиа алджээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт үерийн ус зайлуулах далан дээрх явган хүний гүүр нуржээ.

Үүний улмаас нэг хүн цементэн хавтанд даруулан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.

Осол болсон тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт 18.15 цагт ирж, Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 5 алба хаагч ажиллаж, цогцсыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.