2024 оны 04 сарын 25
Чөлөөт цаг
Нүүрээ нарийхан, зөв төрхтэй харагдуулах будалт

Нүүр будалтын хамгийн гол зүйл нь зөв хэсгээ тодруулж, зөв хэсгээ сүүдэрлүүлж бүдэгрүүлэхэд оршдог. Ялангуяа ихэнх монгол эмэгтэйчүүдийн маань шанаа өргөн, нүд жартгар. Ийм асуудалтай бүсгүйчүүд маань нүүр будалтаараа төрхөндөө өөрчлөлт хийгээд үзээрэй. 

1. Зөв гэрэл сүүдэр 

Гэрэл сүүдрийн зөв тохируулга нүүрэнд ямар их ач холбогдолтойг зарим хүмүүс тэр бүр мэддэггүй. Өөрийн арьсны өнгөөс нэг юмуу хоёр өнгө бараан хуурай хацар өнгөлөгч ашиглаарай. Мөн өөрийн арьсны өнгөнөөс нэг юм уу хоёр өнгө цайвар гэрэл тавигч ашиглан шанаа, хамар, эрүү, дух орчмоо сүүдэрлэнэ. Зориулалтын сайн чанарын нүүрний багс ашиглахыг зөвлөж байна. 

2. Тосон будаг ашиглахаас татгалзаж, хуурай будаг ашиглаарай 

Тосон гэрэл сүүдэр тавигч ашиглахаас та татгалзаж, хуурай нунтаг будаг түлхүү ашиглах нь зүйтэй. Ингэхдээ та өөрт зохих өнгийг анхааралтай сонгож, нарийн ширхэгтэй, чанарлаг багсаар арьсныхаа өнгөнд жигд уусгаж будаарай. Гэрэл сүүдрийг чамархай, шанаа хэсгүүдэд тавина. 

3. Өтгөн хөмсөг 

Сонин сонсогдож болох ч, хүний хөмсөг нарийхан байх тусмаа нүүрний овор хэмжээ их харагддаг тул хөмсөгөө өтгөн байлгах, өтгөн харагдуулж будахад анхаарах нь зохилтой. Ийм учраас хэт нарийсгаж засахаас зайлсхийгээрэй. 

4. Мууран нүд 

Хурц өнцөг үүсгэж, смоки будсан мууран будалт нь олон талын ашигтай. Нүдийг том, тачаангуй харагдуулахаас гадна нүүрийн ерөнхий хэмжээг жижигсгэж харагдуулдаг.   

5. Нүүрний төв хэсгийн гэрэл сүүдэр 

Хэрвээ та дугуй, бөөрөнхий царайтай учраас нүүрээ нарийхан харагдуулахыг хүсэж байвал нүүрэндээ дээрээс доош чиглэлтэй гэрэл сүүдэр тавиарай. Ингэхийн тулд та духнаасаа эхлэн, хамрын үзүүр хүртлээ сүүдэр тавина. Мөн эрүүнийхээ төв хэсэгт гэрэл сүүдрээ тавина. Маш хянуур болгоожтой хандах хэрэгтэй шүү. Үр дүнд нь таны нүүрний гол хэсэг илүү тодорч харагдан, нүүр урт нарийхан харагдах болно. 

6. Нүдний будалтандаа гол анхаарлаа хандуулаарай 

Нүүр будалтын гол цөм хэсэг бол нүд. Та хичнээн гэрэл сүүдэр тавиад нүдээ зөв, том харагдуулж будахгүй бол ямар ч нэмэргүй гэдгийг сайтар анхаараарай. Нүдээ маш гоёмсог хүрээл, контор, тень ашигла. Таны нүүрны төрх тэр чигтээ сэргэх болно. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.