2024 оны 04 сарын 25
Шинэ мэдээ
Завхан аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

Завхан аймагт өнгөрсөн зуны ихэнх саруудад дунджаас бага хур тунадастай, халсан өдрийн тоо олон, хуурайшилтын зэрэг өндөртэй байна. Өнөөдрийн байдлаар найман сум гантай, 11 сум гандуу байгаа аж. Нийт нутаг дэвсгэрийн 33 хувь нь гантай, 42 хувь нь гандуу байгаагаас бэлчээрийн даац олон дахин хэтэрчээ.

Монгол Улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолоор ганг үнэлэх  үзүүлэлтийн үнэлгээгээр Завханы Ургамал, Дөрвөлжин, Завханмандал, Эрдэнэхайрхан, Сантмаргаз, Алдархаан, Улиастай, Идэр гэсэн сумд гантай байна. Харин Цэцэн-Уул, Сонгино, Тэлмэн,Түдэвтэй, Тосонцэнгэл, Их-Уул, Яруу, Цагаанчулуут, Шилүүстэй, Отгон зэрэг сумдын нутаг гандуу байна.

Аймгаас цаг агаарт зориудаар нөлөөлөх арга хэмжээг 2017 оны тавдугаар сарын 12-оос эхлэн 25 удаа явуулсан ч төдийлөн үр дүнгээ өгөөгүй тул өвөлжилт хүндрэх төлөвтэй байгааг анхааруулав.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.