2024 оны 04 сарын 25
Шинэ мэдээ
Засгийн газрыг огцруулахаар саналыг албан ёсоор тавина

МАН-ын Бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өчигдөр орой “УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд маргааш буюу 2017 оны наймдугаар сарын 23-ны 11 цагт Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг албан ёсоор тавина” хэмээн жиргэжээ.

Түүний хэлснээр өнөөдөр 11 цагт МАН-ын бүлгийн зарим гишүүд Засгийн газраа огцруулах хүсэлтийг албан ёсоор тавих юм байна.  МАН-ын бүлгийн 65 гишүүний 33 нь өнөөдрийн байдлаар Засгийн газрыг огцруулах ёстой гэсэн саналд нэгдсэн талаарх мэдээллийг бид хүргэсэн. Хэрэв АН-ын бүлгийн гишүүд энэ асуудлыг дэмжвэл Засгийн газрын хувь заяа хэрхэн нь тодорхой байна.

Үндсэн хуульд зааснаар УИХ өөрөө Засгийн газрыг огцруулах санал гаргасан бол Ерөнхийлөгчийн санал, Ерөнхий сайдын тайлбарыг авснаас хойш 15 хоногт асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.