2024 оны 04 сарын 25
Чөлөөт цаг
С.Феттел 2020 он хүртэл Ферраригийн төлөө уралдана

Энэ улирлыг өндөрлүүлээд Феррариг орхиж магадгүй гэсэн яриа эцэс боллоо. Дэлхийн 4 удаагийн аварга С.Феттел Феррари багтайгаа гэрээгээ дахин 3 жилээр сунгаж 2020 оныг дуустал үлдэхээр болж байна. Феррари баг хэдхэн хоногийн өмнө К.Райкконентой гэрээгээ сунгаад байсан бол энэ удаа С.Феттелтэй гэрээгээ сунгалаа.

С.Феттелийг Мерседес баг өөрийн болгох талаар яригдаж байсан ч ийнхүү багтаа үлдэхээр болж байна. Мерседес багийн гүйцэтгэх захирал Н.Лауда “бид түүнтэй товчхон ярилцсан. Гэвч тэр илүү өрсөлдөх чадвартай болоод байгаа Феррари багийг орхихыг хүсээгүй” хэмээн ярьжээ. Мэдээж Мерседес баг В.Боттасыг явуулаад С.Феттелийг авчирах хүсэл байсан ч энэ нь талаар болж байна. Нөгөө талаар энэ цаг үеийн хоёр шилдэг тамирчид болох Л.Хэмилтон, С.Феттел нар яг энэ цаг үед нэг багт хамтдаа уралдана гэдэг боломжгүй зүйл юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.